БОЛОВСРОЛ

Боловсролын багц хуулийн төслийг өнөөдрөөс багш нараар хэлэлцүүлж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс аймаг, сумдын багш нарын хэлэлцүүлгийг эхэллээ.

Image may contain: indoor

Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд боловсролын салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс ирүүлсэн саналыг өнгөрсөн амралтын өдөр хуулийн төсөлд тусгасан. Санал тусгасан багц хуулийн төслийг ийнхүү орон нутгийн багш нараар хэлэлцүүлж байгаа юм.

Image may contain: people sitting, screen, table, office and indoor

Аймаг, нийслэл, сум, дүүргийн багш нарын саналыг хуулийн төсөлд тусгасны дараагаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоо мөрдөгдөж буй Боловсролын тухай хууль 2002 онд батлагдсан. Иймд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан багш нарын нийгмийн баталгаа, цахим орчин, шинжлэх ухаан, техник технологид нийцүүлэн хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet