COVID-19

АНУ ард иргэдээ өнөөдрөөс вакцинжуулж эхэлнэ

АНУ өнөөдрөөс эхлэн “Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн вакцинаар ард иргэдээ вакцинжуулж эхэлнэ. Эхний ээлжинд гурван сая хүн вакцинд хамрагдах юм байна. Түүнчлэн даваа гарагт 145, мягмар гарагт нэмээд 425, лхагва гарагт 66 нийт 600 гаруй байршилд ард иргэдээ вакцинжуулах юм байна. Хүн амын өндөр эрсдэлтэй бүлгийнхэн нэн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас бусад хүмүүсийг хамруулж эхлэхээр төлөвлөжээ. Улмаар 2021 оны дөрөвдүгээр сард “Covid-19”-өөр эсрэг вакцин нийт хүн амд хүрэлцэхүйц хэмжээнд түгээгдэх гэнэ.

Chart showing the number of Covid-19 deaths in the US since the start of the pandemic

Тус улсад өнгөрсөн арваннэгдүгээр сараас коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт 3309 хүн “Covid-19”-өөр нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet