ОДОН ОРОН

LIVE: Нар бүтэн хиртэж байна

Энэ оны хамгийн сүүлчийн удаагийн нарны хиртэлт тохиож байна. Энэ үзэгдэл Монгол, Орост ажиглагдахгүй, манай улсын тухайд үдшийн 20:32 цагт буюу нар жаргасан хойно тохиож байна. Энэ үеэр Номхон далайн төв хэсэгт дэлхий дээр сарны сүүдэр тусч, улмаар Намибийн эргээс баруун зүгт энэ үзэгдэл дуусах аж.

Москвагийн одон орны хүрээлэнгийн мэдэгдсэнээр Оросын нутаг дэвсгэр дээрээс нарны хиртэлтийг ажиглах боломжгүй харин Чили, Аргентины оршин суугчид харж болох бол Өмнөд Америк, Полинез, Антарктид, Африкийн зарим хэсэгт үзэгдэх аж.

Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлдэг Жил тутам дэлхий дээр 2 – 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь хоёроос олонгүй тохиодог байна.

Эх сурвалж: Ruptly

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet