ЭДИЙН ЗАСАГ

ADB: Монгол Улс саарал жагсаалтаас хэрхэн богино хугацаанд гарсан бэ

Жил бүр дэлхий даяар авлигын улмаас 2.6 их наяд ам.долларын хохирол амсдаг гэсэн тооцоо байдаг. Авлига буюу залилангийн шинжтэй уг үйлдэл эдийн засгийн хөгжилд саад учруулж, сургууль, эмнэлэг болон бусад зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийн санхүүжилдаг. Гэхдээ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд хяналт тавьж, үүний эсрэг тэмцсэнээр богино хугацаанд үр дүнд хүрч болно. Ийм жишээг Монгол Улсаас харж болох юм. Өнгөрсөн 2019 оны аравдугаар сард Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага тус улсыг саарал жагсаалтад оруулсан.

Энэ жагсаалтад багтана гэдэг нь тус улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх шаардлагатай байгааг харуулж байна. Гэхдээ Монгол Улс ердөө 12 сарын дотор жагсаалтаас хасагдсан. Тус улс саарал жагсаалтаас гарахын тулд шаардлагатай шинэчлэл, арга хэмжээг цар тахлын үед богино хугацаанд авч хэрэгжүүлж чадсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь амаргүйгээс гадна олон улсын туршлага шаардлагатай. Энэ чиглэлээр мэргэшсэн түншүүдтэй хамтран ажиллах нь хамгийн чухал. Монгол Улс үр дүнтэй стратеги боловсруулахын тулд олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан. Тухайлбал, Монгол хандивлагч орнуудтай хамтран Олон улсын хамтын ажиллагааны тойм бүлгийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөгөө боловсруулж, хамтран ажилласан. Зарим хөгжиж буй орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхдээ алдаа гаргадаг.

Монгол Улс энэ замаар явсангүй. Саарал жагсаалтад оруулах талаар яригдаж эхлэхэд тус улсын удирдлагууд уг асуудлыг судалж, шийдвэрлэх ажлыг эхлүүлж байв. Харин Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахад тус улсын Төв банк болон санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой дутагдлаа аль хэдийнэ шийдвэрлээд эхэлсэн. Монгол Улсын туршлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй ижил төстэй асуудалтай тулгарч буй бусад улс оронд чухал сургамж болохоор байгаа юм. Монгол Улс нь анх 2013 онд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д бичигдэж байв.Тухайн үед Монгол Улс өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчин тун хангалтгүй байсан тул уг жагсаалтад орсон. Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болж, тодорхой хүчин чармайлтууд гаргаснаар жагсаалтаас 2014 онд гарсан.

Эх сурвалж: adb.org

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet