COVID-19

Орон нутгийн иргэдийг энэ сарын 18 хүртэл хотоос гаргана

Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг энэ сарын 14-ний 06.00 цагаас 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана гэж Засгийн газраас мэдээллээ.

Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна энэ сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулах аж. Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилэх гэнэ.

Харин “Ковид-19”-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet