Live
COVID-19

“Айл өрхийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл тэглэлээ”

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Айл өрх болон 9 чиглэлийн аж ахуй нэгжээс бусад байгууллага ус, цахилгаан, дулааны төлбөрөө ирэх оны долдугаар сарын 1 хүртэл төлөхгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс тэр дундаа Эрдэнэт үйлдвэр шийдвэрлэж байгаа” гэлээ.

Тодруулбал,

Монгол Улсын 3.3 сая иргэний амьжиргааг дэмжих, 123,800 аж ахуйн нэгжүүдийг АЖЛЫН БАЙРАА хадгалахад дэмжлэг болгож БҮХ СУУРЬ ЗАРДЛУУДЫГ ТЭГЛЭЖ төр хариуцах шийдвэр гаргалаа.

ҮҮНД: 2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд

  • Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
  • Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг
  • Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг
  • Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг
  • ААН-ын цахилгааны төлбөр – 0
  • ААН-ын дулааны төлбөр – 0 төгрөг
  • ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
  • ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
  • ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг дахин 25 хувиар бууруулж, 75 хувиар хөнгөлж байна.

Хөнгөлөлтөд банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet