COVID-19

Дэлхийд алдартай минималист найруулагч Ким Ки Дук коронавирусээр нас барлаа

БНСУ-ын нэрт кино найруулагч Ким Ки Дук коронавирусийн өвчний улмаас энэ сарын 11-нд 59 насандаа таалал төгслөө. Тэрбээр Санкт-Петербургээр дамжиж Латвид очоод байжээ.

Найруулагч Ким 1960 оны арванхоёрдугаар сарын 20-нд Хойд Гёнсан мужийн Бонгхва хотод мэндэлсэн. Тэрбээр 1990-1993 онд Франц Улсын Парис хотод кино урлагийн чиглэлээр суралцаж, зохиолч, найруулагчийн ажлын гараагаа эхэлсэн бөгөөд кино урлагт хөл тавьсан эхний хоёр жилдээ Солонгосын томоохон кино урлагийн наадмын шагналыг хүртсэн юм.

Дэлхийн кино урлагт нэрээ тамгалсан Солонгос найруулагчид бол Им Квон Тэк, Ким Ки Дук, Пак Чан Ук, Ли Чан Дон. Тэдний дундаас хамгийн алдартай нь Ким Ки Дук. Киноныхоо зохиолыг өөрөө бичдэг тэрбээр 1996 онд анх “Матар” хэмээх киногоо хийж үүнээс хойш нийт 20 гаруй бүрэн хэмжээний кино нэг баримтат кино бүтээгээд байсан юм. 

Ким Ки Дук зураач байсан гэдэг. Энэ нь ч түүний кинонд тусгалаа олсон байх. Кинонд нь харилцан яриа тун бага гарна. Гол дүр нь огт үг хэлэхгүй байх, эсвэл хэлгүй дүлий дүртэй. Бүр хоёр ч кино дээр нь огтоос харилцан яриа байхгүй, “дуугүй кино”. Тэрбээр дүрслэлээр санаагаа илэхийлдэг, тун минималист найруулагч.

Эх сурвалж: theguardian.com

БҮТЭЭЛЭЭС…

“Хавар, зун, намар, өвөл… бас дахин хавар”, 2003

Image for post

“Пиета”, 2012

Image for post

“Мёбиус”, 2013

Image for post

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet