Live
НИЙГЭМ

Хэвлэн нийтлэх, дуу хоолойгоо хүргэх эрх зөрчигдөх үү

Худал мэдээллийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг болох санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргаж, уг хуулийн төслийг олон нийтийн санал авахаар арванхоёрдугаар сарын 7-ны өдөр яамны сайтдаа байршуулсан. Тус хуулийг баталбал “худал” мэдээллийг эрүүгийн хуулиар зохицуулж, худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож, ташаа мэдээлэл түгээсэн хэргээр сэтгүүлчид 1-5 жил хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль оногдуулдаг болох аж.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ асуудлаар МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болоод бусад холбогдох байгууллагын төлөөлөл үзэл бодлоо илэрхийллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet