COVID-19

2020 онд 1.56 тэрбум тонн маск далайд хаягдана

Амны хаалт зүүх нь бидний өдөр тутмын хэрэглээ болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Дэлхий даяарх титэм вирусийн тархалтыг удаашруулахад чухал нөлөө үзүүлж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Гэхдээ бидний эрүүл мэндэд тустай энэ зүйл дэлхийн хувьд хамгийн томоохон хорлон сүйтгэгчийн нэг юм.

Хонконгт байрладаг Далай, тэнгисийг хамгаалах байгууллага нэг удаагийн мэс заслын маск нь байгаль орчинд асар их аюул учруулж байгааг онцлоод 2020 онд 1.56 тэрбум тонн нь далайд хаягдана гэж тооцоолжээ.

Turkish world record freediver Sahika Encumen dives amid plastic waste on the Ortakoy coastline in Turkey. Photo: Anadolu Agency via Getty Images

“OceansAsia”-гаас гаргасан тайланд долоо хоногт 4680-6240 тонн хог хаягдал далайд хаягдахаар байгаа юм. Хэрэглэсэн маскуудыг задлахад 450 жил хүртэл хугацаа шаардагдах бөгөөд далайн болон ан амьтад, экосистемд маш их сөрөг нөлөөтэй.

A discarded face mask lies thrown away on the beach in Lazio, Italy. Photo: Kontrolab/LightRocket via Getty

“Ocean Asia” -ийн байгаль хамгаалах группийн хамтран үүсгэн байгуулагч, шинжээч Гэри Стокс “The Independent” сайтад өгсөн ярилцлагадаа “Одоо далайг бохирдуулж буй амны хаалт, бээлий зэрэг хаягдлууд ойрын ирээдүйд үхсэн далайн амьтны гэдсэн дотроос гарч ирэх магадлалтай” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр зөвхөн өөрсдийн н эрүүл мэндийг хамгаалахын тулд байгаль дэлхийг золиосонд гаргах учиргүй гэдгийг анхааруулсан байна.

Эх сурвалж: scmp.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet