newswire

Завхан аймгийн Дөрвөлжин суманд цианит натри алдагджээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК энэ сарын 11-ний 08: 00 цагт цианит натри алдсан байна.

Тодруулбал, үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч цианиттай уусмал задарсан гэсэн мэдээллийг орон нутгаас баримтжуулсан байна. Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн албаныхан газар дээр нь ажиллаж байгаа аж.

Цианит гэдэг нь тухайн орон нутаг, байгаль дэлхий, хүн ард, ан амьтан бүгдэд сөргөөр нөлөөлдөг аюултай хорт бодис юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet