COVID-19

АНУ-ын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлчж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь “Covid-19”-өөр өвдсөн

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны мэдээллээр тус улсад 200 эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагаас нийт эмнэлгийн эмчилгээний тасгийн 90 гаруй хувийг зөвхөн коронавирусээр халдварласан хүмүүс эзэлж байгаа аж. Энэ тоо өнгөрсөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт 37-46 хувь болж өсөөд байсан юм. Одоогоор тус улсад хэвтэн эмчлүүлж буй 107.248 хүн байна.

Браун их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн декан, доктор Ашиш Жа “Бүх зүйл үнэхээр муу байна. Сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдол огцом өсөөд байна. Эмнэлэгт зөвхөн хүнд өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Улс орон даяар эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд болон зүрх судасны тасаг хүрэлцэхгүй байгаа тул зарим эмч нарыг өөр муж руу шилжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна” гэжээ.

New normal for medicine emerges as hospitals return to elective surgeries,  non-COVID work - ABC News

Жон Хопкинсийн их сургууль тооцоолсоноор өнгөрсөн лхагва гарагт тус улсад 3124 хүн “ Covid-19”- өөр нас баржээ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-нд 2603 хүн нас барсныг цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцож байв. Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ оролцсон эхний өдөр Францын Нормандын эрэгт болсон байлдааны үеэр тус улсын 2500 цэрэг амиа алдаж байв. Түүхэнд “D-Day” гэж нэрлэгддэг энэ өдөр Холбоотон улсууд нийтдээ 4400 цэргээ алдаж байжээ. Харин Нью Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлагын үеэр 2977 хүн амиа алдаж байв. Үүнээс харвал энэ долоо хоногийн Лхагва гараг нь Америкийн түүхэнд хараар бичигдэх өдөр болж байна. Нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол сүүлийн таван өдөрт дунджаар 209 мянга байсан нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet