COVID-19

УУХҮЯ: Уул уурхайн салбарт ажилладаг 4 ажилтан халдвар авсан гэх мэдээлэл ташаа мэдээлэл

Сүүлийн үед ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч 481 ажилтны шинжилгээнээс 4 хүний хариу эерэг гарсан гэх мэдээлэл нийтэд цацагдаад байгаа. Үүнтэй холбогдуулан УУХҮЯ ХМА-ны Б.Баяржавхлан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар ямар ач холбогдолтойг бид бүгд сайн мэднэ. ДНБ-ний 25 хувийг, экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг, төсвийн нийт орлогын 20-25 хувийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг билээ. Иймд бид цар тахлын онцгой үед салбарын мэдээ, мэдээлэлд маш хянамгай, хүлээцтэй хандахыг хүсэх байна. Учир нь, өчигдөр “Эрдэнэс тавантолгой”-н туслан гүйцэтгэгч компанийн 1 ажилтны шинжилгээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул ээлж солилцохоор явж байсан 600 ажилтныг буцаан татахаар болсон гэх мэдээлэл цацагдсан. ЭТТ-н туслан гүйцэтгэгч 481 хүний шинжилгээнээс 4 хүний хариу эерэг гарсан боловч давтан шинжилгээгээр батлагдаагүй” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet