ТЕХНОЛОГИ

Хятадаас санхүүждэг хакерын бүлэглэл Монголын төрийн байгууллагуудыг хакердсан уу

Хятадын Засгийн газраас санхүүждэг APT гэх хакерын бүлэглэл Монголын олон зуун төрийн байгууллагуудын ашигладаг чат аппликейшнийг хакердсан байж магадгүй талаар https://www.zdnet.com/ мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр хакерууд “Able Software” хэмээх дотоодын компанийн бүтээсэн “Able Desktop” хэмээх програмыг онилсон байна. “Able Software” платформыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн янз бүрийн хууль сахиулах байгууллагууд, олон орон нутгийн засаг захиргаа зэрэг 430 гаруй байгууллага ашигладаг байна.

ESET антивирусийн компанийн судлаачид Монголын Засгийн газрын ажилтнуудын дунд өргөн хэрэглэгддэг уг програм нь 2018 оноос хойш хэд хэдэн удаа халдлагад өртсөн байж болзошгүй талаар онцолжээ. Эхний дайралтуудаараа Able Desktop чат аппликейшнд вирус тарааж, програмын суулгагчийн троян хувилбарыг цахим шуудангаар тараасан байж магадгүй гэнэ. ESET-ийн судлаачид дээрх системийг дор хаяж хоёр удаа халдлагад өртсөн гэж үзэж байна.

Эх сурвалж: Zdnet

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet