СОЁЛ УРЛАГ

Энэ онд “YouTube” дээр хамгийн их хандалт авсан 5 дуу

“YouTube”-ээр хэчнээн хүн үзсэн нь тухайн видео хэчнээн хүнд хүрсэн, хэр зэрэг алдартай болохыг харуулдаг хамгийн тод үзүүлэлтүүдийн нэг юм.

2015 оны эхээр хоёр тэрбум гаруй хүн л үзсэн бол алдартайд тооцогддог байсан бол одоо тэрбум гаруй хандалттай байна гэдэг энгийн зүйл болжээ. Харин энэ жилийн хувьд доор дурдсан дуунуудыг хүмүүс “YouTube”-ээр хамгийн олон удаа сонссон байна.

1.Luis Fonsi – Despacito ft. Daddy Yankee – нийт 7 тэрбум хандалт

Жастин Биберийн хожим өөр хувилбараар дуулсан хэдий ч Луис Фонси, Дэдди Янки нарын дуулсан Despacito-ийн анхны хувилбар “Youtube” дээр бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй видео хэвээр байж, дэлхий нийтийг байлдан дагуулсаар байна.

2. Ed Sheeran – Shape of You – нийт 5 тэрбум хандалт

Түүний энэ дуу 2017 онд гарсан хэдий ч хүмүүсийн сонсох дуртай дуу хэвээр байна.

3. Wiz Khalifa – See You Again ft. Charlie Puth – нийт 4.7 тэрбум хандалт

Реппер, Виз Халифа бол дэлхийн хамгийн олон сонсогчтай уран бүтээлчид. Тэдний энэ сүүлийн хэдэн жилийн турш “YouTube”-ийн хамгийн их хандалттай дуунуудын жагсаалтад багтсаар байгаа юм.

4. Марк Ронсон – Uptown Funk ft. Bruno Mars – нийт 3.9 тэрбум хандалт

Марк Ронсоны дөрөв дэх цомог болох Uptown Special-ийн гол сингл нь Бруно Марсын нэр хүндийг улам батжуулж байна.

5. PSY – Gangnam Style – нийт 3.8 тэрбум хандалт

PSY-ийн Gangnam Style нь 2012 онд интернэтэд цацагдаж, дэлхийн хамгийн алдартай дуунуудын нэг болсон. Одоо ч яс үндэс, хэл хамаарахгүйгээр дэлхий дахиныг байлдан дагуулсан хэвээр байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet