COVID-19

Аргентинд чинээлэг иргэдээс нэмэлт татвар авдаг болох нь

Коронавирусийн халдварын тархалтаас болж эдийн засагт нь хямрал нүүрлэсэн Аргентин улс 200  сая  песобуюу 2.5  сая  ам.долларын хөрөнгөтэй иргэдээсээ татвар  авахаар болж байна.  Нэг удаагийн энэ татварыг тус улсын 12 мянган  иргэн төлөх бөгөөд саятнуудын гэж  нэрийдсэн энэ татварын мөнгийг эм бэлдмэл худалдан авах,  жижиг дунд бизнес  эрхлэгчдэд туслах  зэрэгт зарцуулах  аж.

Засгийн газраас нийт  300 орчим тэрбум песо цуглуулахаар тооцоолж байгаа ч сөрөг хүчнийхэн энэ алхам гадны  хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж болгоомжилж байгаагаа мэдэгдэв.

Мөн хөрөнгөтэй иргэдээс ганц удаагийн татвар авах нь байж болзошгүй  гэж үзэж буйгаа хэлэв. Аргентинд шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 1.5 саяд хүрээд байгаа бол 40 мянган хүн энэ вирусийн халдварын уршгаар нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet