СОНИН ХАЧИН

Алтнаас ч үнэтэй ЦАЙ

Цайны навчийг удаан хадгалах тусам улам чанартай болдог байна.

БНХАУ-ын домогт Да Хонг Pao цай 20 грамм нь 28 мянган ам.доллар хүрдэг байна. Цай нь өнө удаан жилийн уламжлалтайгаас гадна дотроо маш олон төрөлтэй зарим төрлийн цай олон жил хадгалсан Франц дарснаас ч өндөр үнэд хүрдэг. Да Хонг Paoг Тяньсин сүм орчимд ургадаг зургаан төрлийн бутны навчнаас гаргаж авдаг. Тэдгээр зургаан бут нь 350 жил насалдаг байна.

Жил бүр 500 грамм орчим л навч цуглуулж, домогт цайг гаргаж авдаг бөгөөд нэг грамм нь 1400 ам.доллароор зарагдаж байсан удаатай. 2006 онд энэхүү цайны бутыг Хятадын цайны үндэсний музейн мэдэлд шилжүүлсэн бөгөөд хойч үеийн боловсруулалтын ажлыг шилжүүлжээ. 80-аад онд уг цайны бутыг үрслүүлж, цай гаргаж авч байсан боловч мэргэжилтнүүдийн хэлснээр яг жинхэнэ Дахундаог-г хэзээ ч гүйцэхээргүй болсон байсан гэдэг. Түүнчлэн тус цайны үрслүүлсэн нь хямд үнээр зарагддаг ч анхны цайны модноос гаргаж авсан навчийг үнэлж баршгүй гэнэ.

tea-557440_960_720

Тяньсин сүмийн ойр орчимд хэдхэн ам дөрвөлжин километр талбайд цөөхөн хэдэн мод ургадаг бөгөөд Засгийн газрын хамгаалалтад байдаг аж. Моднууд нь хөгширч, муудсан тул дахин шинээр ургана гэсэн найдлага бараг байхгүй болжээ. Тавдугаар сарын нэгэнд навчаа хураан авдаг бөгөөд 2005 оноос хойш нэг ч цайны навч хураан аваагүй байна. Цайны навчийг удаан хадгалах тусам улам чанартай болдог байна.

Эх сурвалж: redduckpost.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet