COVID-19

Хубэй мужаас монголчуудад PCR оношилгооны төхөөрөмж, 30 мянган оношлуур бэлэглэв

БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношилгооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээснийг гардуулан өглөө.

Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авчээ. 

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлснийг “Hubei Daily News” дамжууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet