newswire

ХЯТАД: 460 мянган ам.доллароос дээш хахуульд ялын дээд хэмжээ онооно

БНХАУ-ын Ардын дээд шүүх, Ардын прокурорын газраас хууль бус замаар буюу хээл хахууль авах байдлаар 460 мянгаас дээш хэмжээний ам.доллар завшсан тохиолдолд ялын дээд хэмжээ оноох шийдвэр гаргажээ.

Гурван сая юаниас дээш хэмжээний /460 мянган ам.доллар/ мөнгийг хээл хахуулийн хэлбэрээр эсвэл хууль бус замаар олж авсан нь тогтоогдсон тохиолдолд гэмт этгээдэд цаазаар авах ял оноох аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажлыг өрнүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намын сахилга батыг зөрчсөн болон авлигын хэргээр олон мянган албан тушаалтан шийтгүүлсэн юм.

Зөвхөн энэ оны нэгдүгээр сард гэхэд 5459 хүн шийтгэл хүлээсэн байна.

Өнгөрсөн онд намын сахилга бат зөрчсөн гэх үндэслэлээр 50 мянга орчим албан тушаалтан шийтгүүлсэн тухай БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо мэдээлжээ.

Эх сурвалж: Time.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet