ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Глобал Таймс”: БНХАУ Монголд эмнэлгийн хэрэгсэл хандивлана

ТЭД БИДНИЙ ТУХАЙ

БНХАУ-ын Хубэй мужийн Засгийн газар тахал өвчний эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ухань хотод 30 мянган хонь хандивласанд Монгол Улсад талархал илэрхийлж эмнэлгийн хэрэгсэл, ногоон цай хандивлаж буй талаар “Глобал Таймс” мэдээлжээ.

Хандивт 30 мянган нуклейн хүчлийн шинжилгээний иж бүрдэл, 20 мянган ширхэг ногоон цай, 2000 ширхэг хар цай багтаж байгаа аж. “BGI Biotechnology Co”-ийн үйлдвэрлэсэн нуклейн хүчлийн шинжилгээний иж бүрдлийг Европын холбоо, АНУ, Япон болон бусад улс оронд гэрчилгээжүүлж, 180 гаруй оронд экспортолж байгаа юм. Түүнчлэн уг бүтээгдэхүүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай тусламжийн жагсаалтад оруулсан.

Харин ногоон болон хар цай нь хөдөө орон нутагт өвлийн улиралд зайлшгүй шаардлагатай бөгөөд монголчуудын хамгийн дуртай сүүтэй цайны гол түүхий эд гэдгийг “Глобал Таймс” онцолжээ. #HubeiDonatesMongoliaInReturn бүхий аян “Sina Weibo” дээр өрнөж 15 сая хүн дэмжсэн байна.Бээжингийн их сургуулийн гуравдугаар эмнэлгийн эмч “Глобал Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Би гэртээ хонины бүтэн хөлтэй аз жаргалтайгаар харьсан” талаараа ярьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Хятадад айлчлах үеэрээ 30 мянган хонь хандивласан билээ.

Харин өнгөрсөн сарын 20-нд Хубэй мужийн засаг захиргаа коронавирусийн цар тахалтай тэмцэж байсан эмнэлгийн ажилчид болон тус мужид туслаж байсан эрүүл мэндийн багийнхан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хонины мах тараах шийдвэр гаргасан. Тиймээс өнгөрсөн сарын 30-наас эхлэн хонины махыг дээр дурдсан хүмүүст тарааж эхлээд байсан юм.

Эх сурвалж: globaltimes.cn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet