COVID-19

Харшлын сөрөг урвал илэрдэг хүмүүс “Pfizer” болон Германы “BioNTech”-ийн вакциныг тариулж болохгүй

Америкийн “Pfizer” болон Германы “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан вакциныг турших үеэр туршилтад оролцож байсан сайн дурын зургаан хүн нас баржээ.

Судасны хатуурал, таргалалттай хүн вакцины тарилгын эхний тунг хийлгэснээс хойш гурав хоногийн дараа нас баржээ. Өөр нэг сайн дурын хүнд хоёр дахь тунг тарьсны дараа 60 хоногийн дараа зүрх нь зогсож, нас барсан байна. Харин плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тариулсан бүлэгт хоёр хүн зүрхний шигдээс болон цус харвалтын улмаас нас барсан бол өөр хоёр хүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн мягмар гарагт вакцин хийлгэсэн NHS-ийн хоёр эмчид хүчтэй хариу үйлдэл үзүүлсний дараа Их Британийн Эм, эрүүл мэндийн зохицуулагч байгууллага харшлын сөрөг урвал илэрдэг хүмүүсийг “Pfizer”-ийн вакциныг тариулахыг байхыг уриалжээ.

Их Британи өнгөрсөн мягмар гарагаас эхлэн ахмадын асрах байранд амьдардаг хүмүүс, эмнэлгийн болон олон нийтийн албаны ажилтнууд, түүнчлэн 80-аас дээш насныхныг уг вакцинд хамруулж эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: RT.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet