НИЙГЭМ

ЭХЭМҮТ: Тархины цус харвалттай хүнд хүүхдийг холын замд зөөвөрлөх ёсгүй байсан

Гэрэл зургийг MPA.mn

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч эмнэлгийн тусламж үзүүлэх цаг алдсаны улмаас охин нас барсан гэх гомдол тээсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа. 

Охинд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлсэн тухай ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа тайлбар мэдээлэл бичгээр өгснийг хүргэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай

НЭГ: Арван настай охины эцэг, эхийн мэдээллээс:

Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд:

  • 11-р сарын 16-нд толгой өвдлөө гэсэн учир Баянгол (Баруун хараа) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовуурь намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовуурь хэлээгүй, тоглож өнжсөн.
  • 11-р сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдлөө гэсэн, бөөлжсөн. Түргэн дуудаж Зүүнхараагийн эмнэлэгт хэвтсэн.

ХОЁР: Мэдээлэл авсан тухай

  • 11-р сарын 20-ны 17.35 цагт ЭМЯ-ны Шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож “Хүнд хүүхэд 22-ын товчоонд ирээд байна” гэсэн мэдээллийг өгсөн. Гуравдугаар эмнэлэгт ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.44 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.

ГУРАВ: Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай

Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэл хангаад 18.40 цагт ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг Таван шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19.11 цагт хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17 цаг 54 минутанд ерөнхий захирал 18.34 минутад Яаралтай тусламжийн төвд
/ЯТТ/-д ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19.30 цагт орж түргэвчилсэн сорил болон PСR шинжилгээг авсан. PСR  хийлгэхээр шинжилгээг ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21-ний 17.15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.

  • 11-р сарын 21-ний өглөө компьютер томографийн шинжилгээ хийсэн. Тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон.  Хүүхдийг Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж  тусгаарлах палатанд авсан. 
  • 11-р сарын 21-нээс 23-ныг хүртэл өдөр бүр ээлжийн эмч нар хариуцан 24 цагаар тусламж үзүүлсэн. 23-ны  өдөр давтан PСR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 11-р сарын 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч 11-р сарын 23-ны 16.00 цагаас амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн, 25-ны өдөр 13.45 цагт эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

  • Лабораторийн  бүх шинжилгээ
  • ЭХО, Компьютер томограф, нүдний уг багажаар шинжлэх,
  • ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

ДӨРӨВ:Эцэг эхтэй холбогдож мэдээлэл өгч байсан тухай

Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ны өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь  утсаар холбогдоход хамаатныхаа (нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургуульд очиж өгнө гэсэн байна. Гэвч 11-р сарын 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн  байна. 22-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш  өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.

ТАВ:Зүүнхараагийн эмнэлэгт үзүүлсэн тусламж

2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07 цаг 30 минут, 10 цаг 38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж  огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт  нугасны ус авсан. 

Мэдээлэл бичсэн ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхлэгч дэд захирал Ц.Алтантуяа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet