COVID-19

Бага орлоготой 70 улсын 10 хүн тутмын нэг нь л вакцинд хамрагдах боломжтой

Баян орнууд коронавирусийн вакциныг их хэмжээгээр худалдан авч ядуу буурай орнуудыг орхигдуулж болзошгүйг судлаачид анхааруулжээ. “The People’s Vaccine Alliance”-аас бага орлоготой 70 улсын 10 хүн тутмын нэг нь л вакцинд хамрагдах боломжтой гэжээ. Энэ нь Oxford-“AstraZeneca” үйлдвэрлэж буй вакциныхаа 64 орчим хувийг хөгжиж буй орнуудад худалдахаар байгаа. Гэхдээ “Covax” бага орлоготой 92 оронд 700 сая тараах гэрээ байгуулсан билээ. Энэ төлөвлөгөө хэрэгжсэн ч ядуу буурай орнуудад вакцины хүрэлцээ хангалтгүй байна гэдгийг “Эмнести интернэшнл”, “Оксфам”, “Глобал шударга ёс” зэрэг байгууллага анхааруулж байна.

Тэдний хийсэн судалгаагаар чинээлэг орнууд нийт хүн амаа гурван удаа вакцинжуулах хангалттай хэмжээний вакцин захиалаад байгаа аж. Жишээлбэл, Канад Улс иргэн бүрээ таван удаа вакцинжуулах хангалттай хэмжээний вакцин захиалжээ. Хэдийгээр баян орнууд дэлхийн хүн амын дөнгөж 14 хувийг эзэлдэг ч коронавирусийн эсрэг вакцинуудын 53 орчим хувийг худалдаж авсан байна. Оксфамын эрүүл мэндийн бодлогын менежер Анна Марриотт “Дэлхийн олон тэрбум хүн “Covid-19”-ийн аюулгүй, үр дүнтэй вакцинд хамрагдахгүй байж магадгүй” хэмээгээд вакциныг үйлдвэрлэж буй эмийн корпорацуудыг өөрсдийн технологи, оюуны өмчөө нээлттэй хуваалцахыг уриалжээ.

Graphic

”Pfizer” болон “BioNTech” компанийн бүтээсэн вакциныг Их Британид эмзэг бүлгийнхэнд энэ долоо хоногоос тарьж эхлээд байгаа. Түүнчлэн АНУ болон Европын холбооны холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээсэн. АНУын Засгийн газар “Pfizer”, “Moderna” компанийн вакцинуудад зөвшөөрөл олгох эсэхээ энэ сарын 10, 17-нд хуралдаж, шийдэх юм. Хэрвээ АНУ-ын Засгийн газар вакцинуудад зөвшөөрөл олговол 2021 оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая хүнийг вакцинжуулсан байх төлөвлөгөө бий.

“Oxford-AstraZeneca ” ирэх онд дэлхийн хүн амын 18 орчим хувьд л хүрэх хэмжээний вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээгээд “Ганц компани дэлхийн бүх хүн амд хүрэлцэхүйц вакцин үйлдвэрлэж чадахгүйг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet