НИЙГЭМ

Сургалтын төв, үсчин, зочид буудлын үйл ажиллагааг үе шаттай нээнэ

Гэрэл зургийг MPA.mn

Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ гэж Засгийн газраас мэдэгдлээ.

Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

–       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

–       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

–       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

–       Үсчин

–       Амралт, жуулчны бааз

–       Зочид буудал

–       Дэн буудал

–       Түргэн үйлчилгээний цэг

–       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet