ЭРҮҮЛ МЭНД

СХД: 157 мянган хүнд үйлчилэх жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

ЭМСХХ-4 төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд техникийн комисс ажиллаж, байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүргийн 157.000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг нь нийт 200 ортой, 16.000 м2 талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Энэхүү эмнэлэг нь олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.

Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээнд том ахиц гарч байгаа бөгөөд ковидын үед тус эмнэлэг нь 100 орын хүчин чадалтайгаар тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet