ЭМЯ: “Алтай” зочид буудалд тусгаарлагдсан байсан зургаан гэр бүлийн 22 хүн халдвар авсан
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 хүнээс коронавирус халдвар илэрч нийт халдварын тохиолдол 893 боллоо” гэж мэдээллээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт 3, ХӨСҮТ-ийн ажилчдаас 2 тохиолдол илэрчээ.
Халдварыан батлагдсан тохиолдол нийт 893 байгаагаас:
- Улаанбаатар 128
- Дархан-Уул аймаг – 45
- Дорноговь аймаг – 31
- Орхон аймаг – 25
- Говьсүмбэр аймаг – 4
- Сэлэнгэ – 207
- Архангай аймаг – 3 тохиолдол байна.
Эдгээр иргэдийн 22 иргэн нт “Алтай” зочид буудал дахь зургаан гэр бүлийн хүмүүс байгаа аж.
Одоогоор 384 хүн эдгэрсэн ба 500 хүн эмчлэгдэж байгаагаас 1 хүний бие маш хүнд байгаа юм.

Хариулах