ЦАГ АГААР

Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм хүрч, хүйтэрнэ

Гэрэл зургийг MPA.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнөөдөр:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд  5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

10-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 12-нд зарим газраар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нээс хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet