ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын “Хүнсний банк”-уудын нөөц хугацаанаасаа өмнө дуусаж эхэлжээ

Хүнсний асар их хомсдол нүүрлэж магадгүй талаар холбогдох албаныхан онцолжээ. Коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай өсөж байгаа тул америкчуудын хүнсний хэрэглээ ихээр нэмэгдэж, “Хүнсний банк”-ын нөөц хугацаанаас өмнө дуусахаар байгаа аж.

Тухайлбал, Техас мужийн “Хүнсний банк”-ууд 2021 оны эхний саруудад хүнсний хомсдолд орохоор байгаа аж.

Нью-Йорк хотод л гэхэд ойролцоогоор 1.5 сая хүн хоол хүнсний дутагдалд орохоор байгааг холбогдох албаныхан мэдээлжээ. Олон мянган оршин суугч энэ жил амьдралдаа анх удаа хүнсний агуулахын гадаа дугаарлан зогсож буй талаар “Нью Йорк Таймс” нийтэлжээ. Өсөн нэмэгдэж буй хүнсний эрэлт хэрэгцээг хангахад туслах үүднээс хоосон барилгуудыг амьдралын боломж тааруу ард иргэдэд хүнс тараах газар болгон ашиглаж эхэлжээ.

Жишээлбэл, Канзас мужийн Гарднер хотын сүмүүдийг сард хоёр удаа айл өрхүүдэд туслах зорилгоор хүнс тараахаар ашиглаж байгаа аж. АНУ-ын Засгийн газраас ойрын жилд “Хүнсний банкууд”-ын санхүүжилтээ шинэчлэхгүй бол улс орон аймшигт өлсгөлөнгийн хямралд орж болзошгүй гэнэ. Одоогоор 50 сая гаруй хүнийг хүнсээр хангахад зориулсан хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь 2019 оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: msn.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet