СПОРТ

Олимп, дэлхийн аварга Дэн Гейблыг “Эрх чөлөөний медаль”-аар шагнав

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алдрын танхим”-ын гишүүн, олимп, дэлхийн аварга Дэн Гейбл АНУ-ын хоёр дээд шагналын нэг “Эрх чөлөөний медаль”-аар шагнууллаа.

Өдгөө 72 настай тэрбээр эхнэр, хүүхэд, ач зээ нарын хамт “Цагаан ордон”-д зочилж ерөнхийлөгч Дональд Трампаас хүндэт тэмдэгээ гардан авчээ.

Тус шагналыг спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар хүртэж байсан юм.

Гейбл XX зууны АНУ-ын чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаар тодорсноос гадна тус улсын шилдэг 100 тамирчны жагсаалтад багтсан. Дасгалжуулагчийн хувиар түүний шавь нараас олимпийн 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтан төрсөн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet