COVID-19

Монгол хонины махыг Уханьд ажилласан эмч нарт өгч байна

Монгол Улсаас Хятад улстад хандивласан хонины махыг түгээх ажлыг БНХАУ-ын Худалдааны яамнаас хийж байна.

“Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий 308 хайрцагт савласан хонины махыг энэ сарын 7-ны өдөр Хайнань мужийн Хайөкү хотын эмнэлгийн 865 эмч ажилтанд гардуулжээ. Эдгээр эмч сувилагч нар Үханьд туслах багт ажилласан мэргэжилтнүүд билээ. Хонины махыг тахлын үеэр Үханьд очиж ажилласан Хятадын өнцөг булан бүрийн эмч нарт өөрийнх нь нэр дээр савлан илгээж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэсэн юм.

С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet