COVID-19

Төрийн ордонд ажилладаг иргэний түргэвчилсэн шинжилгээ ЭЕРЭГ гарч, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Гэрэл зургийг MPA.mn

Төрийн ордны зүүн хэсгийн хоёрдугаар давхарт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тус давхар дахь албан хаагчдыг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ордонд ажилладаг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан ба PCR шинжилгээний хариу (хариу гурван цагийн дараа гарна гэж мэдэгдсэн) гартал хүмүүсийг өрөөнөөсөө гарахыг хориглосон аж. Ордны зүүн жигүүрт Ерөнхиийлөгчийн тамгын газар, Засгийн газрын ажилтнууд байрладаг бөгөөд энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлж эргэн мэдээллэх болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet