Live
COVID-19

НОК: Архангайгаас ирсэн иргэнд түргэн тусламж үзүүлж байх явцад нас барсан

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Нийт тохиолдол 128 хэвээрээ байна. 

Энэ сарын 4-нөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгт 58 мянган иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Ингэснээр нийт хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдсан. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3626 иргэн нийслэлээс гарсан, мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн.

Мөн Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан бөгөөд иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлэх явцад нас барсан хэрэг гарсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet