Live
ЭРҮҮЛ АМЬДРАЛ

ЗӨВЛӨМЖ: Стрессээс ангижрах нэг арга нь өдрийн тэмдэглэл хөтлөх

СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникийн эрхлэгч С.Одонгэрэл уншигч танд дараах зөвлөмжийг өгч байна.

Стресс гэж юу вэ?

Хэвийн бус байдалд хүний биеийн хариу үйлдэл үзүүлэхийг стресс гэнэ. Тархи янз бүрийн дааврыг маш их хэмжээгээр ялгаруулах дохио өгнө. Ялгарсан даавруудын нөлөөгөөр зүрхний цохилт түргэсэнэ, цусны даралт ихэснэ, уушгины багтаамж тэлж агшина, булчин чангарна. Таныг анзаараагүй байхад бие тань үйлдэлд бэлэн болно. Нөхцөл байдал хэвийн болоход бие махбод «түгшүүрийн дохиогоо» унтрааж хэвийн байдалдаа орно.

ЭЕРЭГ БА СӨРӨГ СТРЕСС

Стресс гэдэг нь анхаарал хүч шаардсан эсвэл бүр аюултай нөхцөл байдалтай тулах гэсэн бие махбодын төрөлхийн хариу үйлдэл юм. Тархи эхлээд хариу үйлдэл үзүүлдэг. Эерэг стресс аливаад хурдан хариу үйлдэл үзүүлэх юм уу үйлдэхэд нөлөөлнө. Тодорхой хэмжээний стресс ач тустай байх нь бий. Зорилгодоо хүрэх, шалгалт юм уу ажлын ярилцлагад тэнцэх, спортод амжилт гаргахад нөлөөлдөг.

Гэхдээ удаан хугацаанд, хэтэрхий их буюу архаг стресстэй явах нь биед хортой. «Түгшүүрийн дохио» байнгын асаатай байвал юу болох вэ? Уурлаж гуниглана, мартамхай болно, юмыг тогтож бодож чадахгүй, эсвэл сандарч тэвдэнэ. Таны зан авир өөрчлөгдөж, ялангуяа бусадтай харьцахад нөлөөлнө. Архаг стресст орсон хүн архи дарс хэтрүүлж хэрэглэх, хориотой эмийн бодист донтох, хэтрүүлж идэх, тамхи татах гэх зэрэг муу зуршилд автан стрессээ тайлах арга хайдаг. Ингэх нь сэтгэл гутрал, архаг ядаргаанд орж, амиа хорлох тухай бодоход ч хүргэдэг.

Стресс хүн болгонд яг адилхан нөлөөлөхгүй ч ямар ч хүн стрессээс болж өвчин тусах магадлалтай. Стресс бүх эрхтэнд нөлөөлдөг.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet