COVID-19

Коронавирус орон сууцны агааржуулалтын системээр тардаг байж болзошгүй

Хүн амьдралынхаа 90 хувийг барилга байгууламж, автомашин, нийтийн тээвэр гэх мэт орчинд өнгөрөөж, дундын агаараар амьсгалдаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл судлаачид коронавирусийн тоосонцор агааржуулалтын системээр дамждаг магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.

“Агааржуулагч агаарыг өрөөгөөр дамжуулан дахин эргэлтэд оруулдаг бөгөөд энэ механизмаар коронавирусийн дуслыг дамжуулж болно” гэж Пурдугийн их сургуулийн механик инженерийн профессор Чинян Чен мэдэгджээ. Гэхдээ үүнд эргэлзэж буй судлаачид ч байна.

Эпидемиологич, Остеопатик анагаах ухааны коллежийн профессор Меган Мэй “Хүн хоорондын зай барих нь агааржуулагчийн талаар санаа зовохоос хамаагүй чухал зүйл” хэмээн “Business Insider” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүнчлэн Гуанжоуд 63 настай нэг эмэгтэй халдвар авсан ч хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй юм. Энэ үед судлаачид орон сууцны агааржуулалтын системээр вирусийн тоосонцор тарсан байж магадгүй хэмээх таамаг дэвшүүлж байсан юм.

Эх сурвалж: businessinsider.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet