Их Британи өнөөдрөөс ард иргэдээ вакцинжуулна

Их Британи өнөөдрөөс албан ёсоор иргэдээ вакцинжуулж эхэлнэ. Тус улсын Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок вакцинжуулалт эхэлсэн өдрийг “V-өдөр” гэж нэрлэжээ. Лондоны өмнөд хэсэгт орших Кройдон их сургуулийн эмнэлэгт Бельгийн Пфизерийн үйлдвэрээс өнгөрсөн амралтын өдрүүдэд 800 мянган тунг хамгийн түрүүнд хүргэсэн байна. Тус эмнэлэг ард иргэдийг вакцинд хамруулах 50 клиникийн нэг юм.
Эхний ээлжинд 80 болон түүнээс дээш насныхан, өндөр эрсдэлтэйд тооцогддог асрамжийн газрын ажилчид болон эрүүл мэндийн салбарынхан болон үйлчилгээний ажилтнууд хамрагдах аж.
Вакцины эхний тунг тариулснаас хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунг тариулж, дархлаа тогтоно. Гэтэл хадгалалтын горим, тээвэрлэлт зэргээс үүдэлтэйгээр техникийн бэрхшээл тулгарч байгаа учраас алслагдсан бүс нутгийнханд хүргэхэд хүндхэн байхыг холбогдох албаныхан онцолжээ.
NHS-ийн үндэсний анагаах ухааны төвийн тэргүүн Стивен Пауис “Засгийн газар вакцин түрүүлж хүрэх бүлгүүдийг нас, эрүүл мэндийн байдлаар нь дарааллаар нь жагсаана. Тэгэхээр 2021 оны хавар, зун хүртэл залуу бүлгүүдэд хүрнэ гэж найдалтгүй. Манай улсын эмнэлгүүд манай улсын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын кампанит ажлын эхний үе шатыг эхлүүлээд байна” гэжээ.
Эх сурвалж: todayonline.com

Хариулах