Энэтхэгт үл мэдэгдэх өвчин тархаж, 300 орчим хүн эмнэлэгт хүргэгдлээ

Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш мужид үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж, 227 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Өвчтөнүүдэд дотор муухайрахаас эхлээд бөөлжих, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Энэтхэг “COVID-19” халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй. Андра-Прадеш нь халдварт хамгийн их нэрвэгдсэн мужийн нэг бөгөөд 800 мянга гаруй хүн халдвар авчээ.
Андра-Прадеш мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Шринивасын мэдээлснээр, дээрх шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдэн ирсэн бүх өвчтөний коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 70 нь эмнэлгээс гарсан бол 157 нь эмчилгээ хийлгэж байгаа аж. Шринивасын мэдээлснээр, цусны сорьцуудаас вирусийн халдварын ямар нэгэн шинж илрээгүй байна. Мөн ус, агаарын бохирдолтой холбоотой гэх мэдээллийг мэргэжилтнүүд няцаасан тул зөвхөн лабораторийн задлан шинжилгээгээр тодорхойлогдохоор байгаа ажээ.
Эх сурвалж: BBC

generic cialis
2021-01-05
hello guos 9128738515