НИЙГЭМ

МҮОНРТ: Ерөнхий захиралын сонгон шалгаруулалтад 17 хүн нэрээ дэвшүүлсэн

Гэрэл зургийг MPA.mn

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад 17 нэр дэвшигч материалаа ирүүлжээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл арванхоёрдугаар сарын 8, 9-нд уулзалт ярилцлага хийхээр товлоод байсан ч хойшлуулсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал сунгаж байгаа аж.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчдийн ярилцлагын хугацааг удахгүй зарлана гэж МҮОНРТ-ийн ҮЗ-өөс мэдээллээ.

1 сэтгэгдэл

  1. buy cialis pills

    2021-01-05

    hello guos 9128738511

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet