ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэлхийн хамгийн уян хатан ажлын цагтай улс

Миика Харкөнан болон Финландын нийслэл Хельсинки хотод нэгэн IT компанид ахлах менежерээр ажилладаг. Түүний эхнэр төрөөд удаагүй байгаа учраас Миика Хельсинк хотын урт хүйтэн өвлийг гэр бүлийн хамт Испанийн Малага хотод өнгөрүүлэхээр байгууллагаасаа зургаан сарын турш гэрээсээ ажлаа хийх боломж олгохыг хүсчээ. Байгууллага нь ч түүний хүсэлтийг нь хүлээн авч, дарга нь өдөр тутам хийж байх гол ажлын жагсаалтыг нь гаргаж өгсөн байна.

Миика зургаан сарын турш гэрээсээ ажлаа хийсэн талаараа “Хельсинкид өвөл эрт харанхуй болдог учраас олон ажил амжуулах боломж хомс. Харин Малага Хельсинкигээс ердөө нэг цагийн зөрүүтэй атлаа цаг агаарын хувьд таатай учраас ажлаа хэдийд ч хийж болохоос гадна цагийн хувьд баригдалгүй уян хатан байсан нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн” хэмээжээ. Миика Харкөнаны ажилладаг “Ambientia” гэх IT компани ажилтнуудынхаа ажлын цагт ихэд уян хатан ханддаг.

Тухайлбал, ажилтнуудынхаа ажилдаа ирэх болон гэртээ харихдаа зарцуулж буй цагийг багасгахын тулд дүүрэг бүрт олон жижиг оффистой болжээ. “Ambientia”-гаас гадна Финландад үйл ажиллагаа явуулж буй олон компани ажлын цагтаа уян хатан ханддаг байна. Учир нь тус 2011 онд ажлын цагийг уян хатан байдлыг дэмжсэн дэлхийн хамгийн анхны улс болсон юм. Ийнхүү Финланд ажлын цагт уян хандах болсноо дэлхий дахинд зарласны дараа олон оронд хөдөлмөрийн уян хатан цагийн тухай хэлэлцүүлэг өрнөж, үндэстэн дамнасан томоохон компаниуд ч ажилтнуудынхаа ажлын цагт уян хатан хандаж эхэлсэн юм.

Finland’s egalitarian culture, flat structures and welfare model have built an environment where flexible work thrives (Credit: Alamy)

Стэнфордын их сургуулийн эдийн засгийн профессор Николас Блумын 16 мянган ажилтан дунд явуулсан судалгаагаар, ажлын цаг уян хатан байх нь ажлын бүтээмжийг 13 хувиар нэмэгдүүлж, өвчлөх болон чөлөө авах тохиолдлыг хоёр дахин бууруулж, ажилтнуудын сэтгэл санааны байдалд ч эерэгээр нөлөөлж байжээ.

Түүнчлэн ажлын цаг уян хатан, гэрээсээ ажлаа хийх боломжтой болсноор финландчуудын нэг нэгэндээ итгэх итгэл нэмэгдэж, Европын бусад орны иргэдтэй харьцуулахад хамаагүй өндөр байжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet