ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Goldman Sachs”: Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй

Зэсийн үнэ тун удахгүй түүхэн дээд үзүүлэлтэд хүрч магадгүй гэж Америкийн “Goldman Sachs” группийн шинжээчид үзэж байна. Энэхүү түүхий эдийн үнэ өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшаар 7735 ам.доллар хүрсэн нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Эрчим хүчнээс эхлүүлээд бүтээн байгуулалтын салбарт ашиглагддаг зэсийн үнэ энэ онд 22 хувиар өссөн нь 2017 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ. дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт нь огцом өссөн явдал юм.

Зэсийн наймаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох “Caixin”-г маш анхааралтай ажигладаг. Уг индекс долоо дахь сардаа дараалан өсөж байгаа бөгөөд тухайлбал, аравдугаар сард 53.6 байсан бол арваннэгдүгээр сард 54.9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөллөө.

Цар тахлын улмаас оны эхээр Хятадын үйлдвэрүүд үндсэндээ зогсчихоод байсан бол сүүлийн саруудад ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээж чаджээ.Үүний сацуу Хятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ “Манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно”гэсэн нь цаашдаа тус улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан станц барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг харуулж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, нэг мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд есөн тонн зэс ордог байна. Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө.

Copper Prices May Take Off as Supply Tightens | Barron's

Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад гурав дахин их зэс шаардагддаг ажээ.

Citicorp компанийн шинжээч Макс Лейтон-ы тооцоолсноор, автомашины үйлдвэрлэл ба эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ ирэх таван жилийн хугацаанд 2,3 сая тонноор өсөх төлөвтэй байна. Түүнээс гадна, энэ оны эхний улиралд Хятад Улс цахилгаан шугам сүлжээгээ шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас уг төлөвлөгөө тодорхой хугацаанд тасалдаад одоо эрчимтэй хэрэгжиж байгаа нь зэсийн үнийг огцом өсгөлөө.

Эх сурвалж: livemint.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet