COVID-19

ОХУ-д 20 гаруй мянган хүн вакцинд хамрагдаад байна

ОХУ өнгөрсөн бямба гарагаас эхлэн ард иргэдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 гаруй мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Нийт вакцинд хамрагдсан иргэдийн 273-т нь коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ нь вакцин хийлгэсэн хүмүүсийн 1.5 хувь юм.

Москва хотын захиргаа вакциныг хадгалах, тээвэрлэх зэрэг логистикийн бүрэн сүлжээг сүүлийн зургаан сарын хугацаанд бэлтгэж байгаа талаар хотын даргын орлогч мөн онцолжээ. Өнгөрсөн баасан гарагийн өглөөнөөс эхлэн Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдах хүмүүсийг бүртгэж эхэлсэн.

Moscow delivers Russia's Sputnik V coronavirus vaccine to clinics -  glbnews.com

Дархлаажуулалтад хамгийн түрүүнд эрсдлийн бүлэгт багтах эмч, багш нар багтаж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 2-нд “Ковид-19”-аас вакцинжуулах томоохон хөтөлбөрийг эхлүүлэх тушаал өгсөн билээ. Өнгөрсөн наймдугаар сарын 11-нд Путин дэлхийн хамгийн анхны “Ковид-19”-ийн вакцин болох “Sputnik V”-ийг бүртгүүлснээс яг гурван сарын дараа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангаас 92 хувийн үр дүнтэй байгаа талаар зарласан юм. Түүнчлэн ОХУ Сибирийн Вектор төвийн үйлдвэрлэсэн “EpiVacCorona” хэмээх хоёр дахь вакциныг бүтээгээд байгаа билээ.

Эх сурвалж: RT.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet