COVID-19

Олон улсын хэмжээнд 500 орчим сэтгүүлч коронавирусийн улмаас амиа алдаад байна

Цар тахлын үед эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон бусад зайлшгүй харилцах шаардлагатай салбарынхны нэгэн адил сэтгүүлчид ч гэсэн өндөр эрсдэлтэй тулгарч буй талаар олон улсын байгууллагууд онцолж байна.

Женевт байрладаг “Press Emblem Campaign” (PEC) гэх хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн аюулгүй байдалд чиглэсэн ашгийн бус байгууллагын мэдээлж буйгаар “COVID-19”-өөр нас барсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн тавдугаар сарын 5-ны байдлаар дэлхийн 24 оронд 64 байжээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар дэлхийн 56 оронд 462 сэтгүүлч болж, долоон дахин өссөн байна. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сараас хойш дэлхий даяар нийт цар тахлын улмаас нас барсан хүний ​​тоо тав дахин өссөн талаар Жон Хопкинсийн их сургуулиас онцолж байна.

Латин Америкийн орнуудад хамгийн олон сэтгүүлч цар тахлаар нас баржээ. Тухайлбал, Перуд 93 сурвалжлагч нас барсан бол Энэтхэг 47, Эквадор 41, Бразил 36 сэтгүүлч коронавирусийн улмаас амиа алджээ.

Эх сурвалж: gijn.org

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet