ДЭЛХИЙН МЭДЭЭ

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн зарим оронд ашигтай

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж хамгийн их хохирч буй нь эмзэг бүлгийнхэн болоод байна. НҮБ-ын тооцоолсноор өнгөрсөн 20 жилийн хугацаанд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 4.2 тэрбум хүн өртөж, бага орлоготой орнууд хамгийн их хохирол амссан байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд хамгийн хор дагуулдаг томоохон үйлдвэрүүд өндөр хөгжилтэй эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх орнуудад олноороо байдаг.

Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн дулаарал нэмэгдэхэд Индонез болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс хамгийн их хохирол амсдаг байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөгдөж, дэлхий дулаарахад хамгийн их нөлөөлж буй нь хүчирхэг эдийн засагтай хөгжиж буй орнууд хэдий ч гарах үр дагаварыг нь хөгжингүй орнууд үүрч буйн жишээ юм. Мельбурнийн их сургуулийн эрдэмтэн судлаач Эндрю Хаан “Хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх үр дагаварт дархлаатай” хэмээсэн байдаг. Гэхдээ нөгөө талаас хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт өртөхдөө бага хохирол амсдаг нь бэлтгэл сайтай, үүссэн асуудлыг богино хугацаанд шийдэх чадвартай байдагтай холбоотой гэж Принстоны профессор Майкл Оппенхаймер үзэж байна. ОХУ тэргүүтэй улс далайн түвшний өсөлтийг эрсдэлд байгаа орнууд шиг эмзэг хүлээн авахгүй байгаа нь аюул тэднээс хол байгаатай холбоотой. Тэдэнд уур амьсгалын нөлөөлөл ашигтай. Нөгөө талд АНУ-ын зүүн эргийнхэн аюулд ойрхон байгаа ч эсрэг тал нь амьсгаа авахтайгаа байгаа.

Parts of Houston were flooded during Hurricane Harvey.

XXI зуунд мөс үргэлжлэн хайлсаар уур амьсгалын өөрчлөлт нь геополитикийн шинэ хуваагдалд хүргэж зарим улс үүнийг овжин ашиглаж болох юм. Сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Азийн орнууд жилийн нийт ажлын цагийнхаа 10 хувийг халууны улмаас үр ашиггүй өнгөрөөдөг болсон талаар судалгаа гарчээ. Дэлхийн дулаарал цаашид үргэлжилбэл, энэ үзүүлэлт 2050 он гэхэд хоёр дахин өсөх магадлалтай гэнэ.

Жишээлбэл, Малайз Улс хэт халуунд ажлын цагаа түр зогсоодог. Улмаар халууны стресс хэмээх шинэ эмгэг ч бий болсон. Энэ стресст хамгийн их өртөх магадлалтай улсаар Энэтхэг, Хятадыг нэрлэжээ. Үүнээс гадна агааржуулагчийн зах зээл ирээдүйд хэд дахин тэлэх бөгөөд сэрүүцүүлэгчдэд зарцуулах эрчим хүчний хэрэглээ ч нэмэгдэнэ гэнэ. Түүнчлэн Дэлхийн банкны шинжээчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн эдийн засгийн хувьд хэр хэмжээний хохирол амсахыг тогтоосон. Хохирлын хэмжээ нь хоёр их наяд ам.доллараар хэмжигдсэн байна.

Эх сурвалж: edition.cnn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet