ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нью-Йорк хот Зул сарын гацуураа засжээ

АНУ-ын Нью-Йорк хотын Рокфеллер плазагийн талбайн төвд Зул сарын гол гацуур модыг засжээ. 23 метр өндөр, 14 орчим тонн жинтэй шилмүүст модыг тус хотоос хойд зүгт орших Ононта хотоос авчирсан байна. Гацуур модыг нийт найман км орчим урттай асар том цэцгийн хэлхээгээр чимэглэжээ.

Уламжлал ёсоор модны оройд Австрийн “Swarovski” компанийн мастеруудын урласан асар том болор одыг байрлуулсан байна. АНУ-д Зул сарын баяр уламжлал ёсоор энэхүү модны гэрлэн чимэглэлийг асаасан өдөр эхэлдэг. Зул сарын гол гацуур 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл хотын төвд сүндэрлэх бөгөөд дараа нь модны үйлдвэр рүү илгээх ажээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet