COVID-19

“Sputnik V” вакциныг дэлхийн 40 гаруй улс захиалж магадгүй

ОХУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор дэлхийн хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг 40 гаруй орон Оросын коронавирусийн эсрэг вакциныг сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Гамалея хүрээлэнгийн эрдэмтэд урьдчилсан захиалга 1.2 гаруй тэрбум тунд хүрсэн талаар өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Дэлхий даяар 45 мянган хүнийг хамруулсан туршилтын үр дүнд “Sputnik V”-ийн хоёр тунг тариулсан хүмүүсийн 95 хувьд нь вирусийн дархлаа үүсэж буй нь судалгаагаар батлагдаад буй. Унгар, Венесуэль, АНЭУ, Энэтхэг зэрэг хэд хэдэн улсад туршилт хийх зорилгоор нэлээд хэдэн сая тунг хэдийн экспортлоод байгаа аж.

Москва хотын дарга Сергей Собянин өнгөрсөн пүрэв гарагт нийслэлчүүд бямба гарагаас эхлэн вакцинд хамрагдах боломжтой болсныг мэдэгдсэн. Эмч, багш, нийгмийн ажилтнууд эхний ээлжинд “Дархлаажуулалтын цахим бүртгэл” хийлгэх юм байна. ОХУ өнгөрсөн наймдугаар сард коронавирусийг бүтээсэн дэлхийн анхны улс болсноо зарласан билээ.

Эх сурвалж: RT

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet