ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жошуа Вонгод 13 сарын хорих ял оноожээ

Ардчилалын төлөөх тэмцэгч Жошуа Вонгийг өнгөрсөн жил болсон хууль бус үймээн самуунд оролцсон хэмээн Хонконгийн шүүхээс нэг жил 45 хоногийн хорих ял оноожээ. Вонг өнгөрсөн сард 2019 онд болсон Засгийн газрын эсрэг зөвшөөрөлгүй жагсаалыг зохион байгуулж, ард иргэдийг цуглаанд турхирсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Жошуа Вонгийн хамтрагч болох Агнес Чоу, Иван Лам нарт мөн арав болон долоон сарын хорих ял оноожээ. Вонг, Лам нар өмнө нь ардчиллын төлөөх эсэргүүцлийн ажиллагаанд оролцсоныхоо төлөө хоригдож байсан юм. Чоуг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, гадаадын хүчнүүдтэй холбоо тогтоосон хэргээр буруутгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял шийтгэж болзошгүй юм. Шүүх хурлын дараа Жошуа Вонг дэмжигчдэдээ хандаж “Ирэх өдрүүд байдал улам л хэцүү болох болно. Гэхдээ бид тэмцсээр байх болно” хэмээжээ .

Дэлхийн улс орнууд Хятадыг тасралтгүй шүүмжилсээр байгаа. Хонконгод улс төрийн тогтолцоо улам муудаж байгаа учраас гадаадад цагаачлах, яллагдагчаар татагдсан хүмүүс нууцаар хил давахаар оролдож байгаа ч коронавирусийн цар тахлын улмаас улам бүр хэцүү болж байна. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч асан Тони Чунг мөн бусад хэд хэдэн хүний ​​хамтаар Хонконг дахь АНУ-ын Консулын газраас орогнол хүсэхээр завдсан хэргээр баривчлагдсан билээ.

Эх сурвалж: RT.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet