COVID-19

Коронавирус Уханиас өмнө АНУ-д дэгдсэн үү

Судлаачид коронавирус БНХАУ-д дэгдэхээс өмнө дэлхийн олон оронд тархсан байж болзошгүй талаар онцолж байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) эрдэмтдийн мэдэгдэж буйгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас өмнө АНУ-ын иргэдүүдээс авсан цусны дээжийн шинжилгээгээр Сарс-Ков-2 гэгддэг “Ковид-19” –ийн эсрэг биет нотолгоо илэрсэн аж. Дээжийг арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын төв хэсэгт орших Ухань хотод коронавирус албан ёсоор батлагдахаас хоёр долоо хоногийн өмнө авчээ. Тэгэхээр АНУ-д “Ковид-19” БНХАУ-д тархахаас бараг сарын өмнө тархсан байж болзошгүй гэнэ.

Францад арванхоёрдугаар сарын 27-нд эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнөөс авсан арчдас коронавирустай болох нь батлагдсан гэж Олон улсын нянгийн эсрэг агентлаг өнгөрсөн зургадугаар сард нийтэлсэн тайланд дурджээ. Трампын засаг захиргаа өвчний дэгдэлт, цар тахлын сүйрлийг Хятадад тохож, Бээжин хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэж байсан билээ. Хятад эрдэмтэд коронавирусийг Европоос ирсэн хүмүүс болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр дамжсан байж болзошгүй гэсэн таамгийг өмнө нь мөн дэвшүүлж байсан.

Эх сурвалж: www.scmp.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet