ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сингапурт лабораторид ургуулсан мах худалдаалж эхэллээ

АНУ-ын “Eat Just” гарааны компанийн лабораторид ургуулсан тахианы махыг Сингапурт худалдаалахыг зөвшөөрчээ. Хэрэглэгчид эрүүл мэнддээ болон ан амьтад, байгаль орчинд илүү анхаарал хандуулах болсонтой холбоотойгоор мах орлуулах бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Beyond Meat”, “Impossible Foods” компанийн олонд таниулсан ургамлын гаралтай мах супермаркетын лангуу, зоогийн газруудын цэсэнд улам бүр нэмэгдэх болж байна.

Харин цэвэр хэмээн нэрлэж буй махыг амьтнаас авсан эсийг ургуулан бий болгох бөгөөд энэ бүхэн хөгжүүлэлтийн эхэн үе шатандаа явж байгаа ажээ. “Хүний аюулгүй хэрэглээнд зориулан амьтны эсээс шууд бүтээсэн жинхэнэ, өндөр чанартай маханд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны орон болсон Сингапурт бага хүрээг хамарсан худалдааг нээх боломж бүрдлээ” гэж “Eat Just” мэдээлжээ. “Eat Just” тахианы махаа наггет болгон худалдаалах бөгөөд уг бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулах ажээ.

Нэг наггет 50 ам.долларын үнэтэй байна гэж тус компани өмнө нь мэдээлж байжээ.

Хамгийн анх 2013 онд Лондонд “ургуулсан мах”-аар хийсэн бургер зарагдсан бөгөөд үнийн хувьд 250000 долларт хүрч байсан. Үүнээс хойш үнэ нь асар ихээр буурсаар байгаа ба өдгөө хүртэл судалгааны лабораториуд бүтээгдэхүүнээ боломжийн үнээр зах зээлд нийлүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Үйлдвэрлэлийн циклийг дараах байдлаар тодорхойлж болно.

1. Биопси ашиглан амьтнаас эсийг нь авна,

2. Эсүүдийг лабораторид өсгөнө,

3. Биореакторт эсүүд нь эд болон ургана,

4. Цааш боловсрогдож хүнсний бүтээгдэхүүн буюу бургерийн мах бэлтгэгдэнэ.

Ананданы компаниас гадна дэлхийн өнцөг булан бүрт 60 гаруй гарааны компаниуд мах үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: cnn.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet