ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бизнес эрхлэхэд ТААТАЙ ХОТУУД

“Forbes” сэтгүүлээс гаргасан бизнес эрхлэхэд таатай, ухаалаг хотуудын жагсаалтыг танд хүргэж байна. Ухаалаг хот гэсэн ойлголт нь гол төлөв ногоон, тогтвортой хөгжлийн асуудалтай холбоотой байдаг. Үүнд зөвхөн дэд бүтэц, амьдрахад таатай орчныг авч үзээд зогсохгүй эдийн засгийн суурь үзүүлэлтэд үндэслэн энэхүү жагсаалтыг гаргасан байна

Сингапур

Үндэс­тэн дамнасан 6000 гаруй корпорацийн 3600 гаруй бүс нутгийн төв оффис байрладаг. Тус улсын “Чанги” нисэх онгоцны буудал Азидаа тавдугаарт, чингэлэг дамжин өнгөрөх агуулах нь дэлхийд хамгийн томд тооцогддог байна. Мөн “Бизнес хийхэд хялбар байдал”-аараа дэлхийд нэгдүгээрт ордог аж.

gereg.mn » Хонконг

Хонконг

Дэлхийн эдийн засгийн төв өрнөөс дорныг чиглэх бол­сон. Энэ онцлог үед Хонконг эдийн засгийн хувьд маш үр өгөөжтэй газар аж. Хонконг, Шанхайн банк төв оффисоо Лондоноос шилжүүлээд байгаа юм. Хонконгийн нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээрээ дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдэж буй. “Heritage Foundation” сан болон “The Wall Street Journal” сэтгүүл тус улсыг дэлхийн хамгийн чөлөөтэй эдийн засаг бүхий орноор шалгаруулжээ.

Куритиба

Бразилийн өмнөд хэсэгт байрлах Куритиба хотод автобусны транзит тээвэр хурдацтай хөгжиж буй. Хүн амынх нь 70 хувь нь автобусаар зорчдог байна. Эдийн засгийн хөгжлийн стратеги нь тэнцвэртэй, төрөлжсөн аж. “Гэрэлт цамхаг” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зориулсан электрон номын сангууд байгуулжээ. Ингэснээр дэлхий дахины хөгжиж буй хотуудын загвар болж чадсан аж. Мөн “Грист” хэмээх ногоон байгууламж нь дэлхийн гуравдагч “Хамгийн ногоон бүс”-ээр шалгарчээ.

Что посмотреть в Монтеррее, описание города, интересные места и  достопримечательности

Монтеррей

Тус хот нэлээд хэдэн жилийн өмнө олонд танигдаагүй байв. Гэтэл өнөөдөр үйлдвэр, инженерийн гол төвүүдийн нэг болоод байна. Уг хот нь 3.5 сая хүн амтай. Энд бүх төрлийн химийн бүтээгдэхүүн, цементээс авахуулаад харилцаа холбоо, үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 57 аж үйлдвэрийн парк бий. Мексикийн бусад хоттой харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн аж.

Амстердам

Санхүү, худалдааны эртний төв болох Амстердам хотод дэлхийн “топ” 500 компаниас “Philips”, ING зэрэг долоо нь байрладаг аж. Гаднын байгууллагад харьцангуй бага татвар ногдуулахын зэрэгцээ орлогын албан татвар ч бага. Иймээс гаднын компани, хувь хүмүүс ихээр татагддаг байна. Тус хотын иргэд өндөр боловсролтой, олон хэлтэй аж. Энд улс төрийн авлига багатай. Үүнээс гадна Европ тивийн томоохон онгоцны буудал болон хамгийн том боомт болох Роттердамтай ойрхон байрладаг.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet