ДЭЛХИЙН МЭДЭЭ

101 настай хүн гурав дахь удаагаа коронавирусээр халдварлажээ

Дэлхийн хоёрдугаар дайн болон Испанийн ханиадыг давж гарсан 101 настай Мария Орсингер гурав дахь удаагаа коронавирусээр халдварлажээ. Тэрбээр хоёрдугаар сард анх коронавирусээр халдварлаж, Сондало хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тухайн үед хотын эмнэлгийн эмч нар ийм өндөр настай хүн коронавирусээр халдварласан учраас давж гарахад хэцүү хэмээж байсан ч Орсингер эдгэж, өнгөрсөн долдугаар сард 101 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Харамсалтай нь тэр өнгөрсөн есдүгээр сард хоёр дахь удаагаа коронавирусээр халдварлаж, 18 хоногийн турш эмчилгээ хийлгэжээ.

Эмнэлгийн ажилтнууд түүний тэсвэр хатуужлыг гайхаж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Гэвч өнгөрсөн баасан гарагт түүний шинжилгээний хариу дахин эерэг гарчээ. Гурав дахь удаагаа коронавирусээр халдварлахад Орсингерт ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Тэрбээр 1919 оны долдугаар сарын 21-нд Арденно дахь Гаггио хэмээх жижиг тосгонд төрсөн бөгөөд Испанийн ханиадны цар тахлыг туулж, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гэрлэж байсан бөгөөд одоо “Ковид-19”-тэй гурав дахь удаагаа тэмцэж байна.

Милан дахь Сан Раффаелийн их сургуулийн эрүүл ахуйн профессор Карло Синьорелли “Эдгэрсэн өвчтөнүүд коронавирусээр халдварлах тохиолдол олон удаа бүртгэгдэж байна. Коронавирусээр халдварласан хүмүүс дахин халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байна” хэмээжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet