ГЭРЭЛ ЗУРАГ

Цасан ширхэгийг гэрэл зурагт мөнхлөгч

Оросын гэрэл зурагчин Алексей Клятов цасан ширхгийн гайхалтай зургуудаараа алдартай нэгэн. Тэрбээр хуучин камерын эд анги, самбар, эрэг, соронзон хальс зэрэг гарын доорх материал ашиглан цасан ширхгийн зураг авдаг.

Түүний авсан гэрэл зургууд нь мэргэжлийн макро линз, гэрэл зургийн аппаратгүйгээр бидний хэзээ ч харж чадахгүй цасан ширхэгүүдийн дур булаам байдлыг харах боломжийг хүмүүст олгодог. Хоорондоо адилхан цасан ширхэг гэж байдаггүй бүгд өөр өөр хэлбэртэй байдаг бөгөөд ер бусын олон янз байдал нь газарт буух үеийн температур, чийгшэл зэрэг маш олон өөрчлөлтөөс үүдэлтэй аж.

Клятов өөрийн бүтээсэн төхөөрөмжүүдийнхээ тусламжтайгаар хэдэн зуун, мянган ам.долларын үнэтэй линз болон тоног төхөөрөмж шаардагдах гайхалтай зургуудыг авч чаддаг. Түүний авсан цасан ширхэгний зураг бүхий амны хаалт сүүлийн үед нэлээд эрэлттэй болоод байгаа ажээ. Амны хаалтны үнэ 13-21 орчим ам.доллар юм байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet