COVID-19

Covid-19: “Витамин Д”-гийн хэмжээ өндөртэй хүмүүс халдвар авах магадлал бага, эдгэх нь хурдан байна

Дэлхийн дэмжээнд 63.7 сая хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар тусаад байна. Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх, нас барах эрсдэлтэйг ДЭМБ анхааруулаад буй. 

Түүнчлэн ямар хүмүүс уг халдварыг тусахгүй байна вэ, туссан ч эдгэрээд байна вэ гэдэг хүмүүсийн анхаарлыг татаад байна. Тэгвэл олон улсын болон монгол эмч нар Витамин Д-гийн хэмжээ өндөртэй хүмүүс эрсдэл багатай байгааг онцоллоо.

ТОДРУУЛБАЛ,

-Витамин Д-гийн хэрэглээгээ нэмэгдүүлж, зохих тунгаар авч байх ёстойг зөвлөх болов. Витамин Д хангалттай авч чадсан хүн коронавирусийн халдвар авах магадлал маш бага, авсан ч түргэн эдгэдэг гэдэг нь дэлхийд нотлогдоод байна гэлээ.

Витамин Д гэж юу вэ?

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

Витамин Д-г хэрхэн авах вэ?

  • Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Витамин Д-гийн дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд

  • Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
  • Өндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
  • Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
  • Ходоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.

Д витамины  цусан дах  хэмжээ

Витамин Д Илүүдэлтэй 50< ng/ ml125< nmol/L
Витамин Д Хангалттай 20 -50 ng/ml50-100ng/ml
Витамин Д Хангалтгүй 12-20 ng/ml30-50nmol/L
Витамин Д Дутагдалтай<12 ng/ml<30nmol/L

Эрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээ

Нас Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/
0-6 сар /эхийн сүү/400-8001000
0-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ 0-8001000
6-12 сартай400-8001000
1-3 нас600-10002000
4-13 нас600-10002000
14-18 нас600-10002000
19-69 нас600-15002000
70< нас1000-20005000
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд600-15002000

Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно

  • Бөөрний архаг өвчтэй
  • А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
  • Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
  • Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
  • Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet